top of page
ХУРААНГУЙ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

 

Энэхүү эрдэм-шинжилгээний форум нь Монгол улсаас Японд сурч, ажиллаж буй нийт докторын оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй хоёр дахь нэгдсэн цугларалт юм. Бид 2017 онд өөрсдийн судалгааны ажлыг өөр хоорондоо танилцуулж, мэдлэг мэдээлэл солилцон, хэлэлцүүлэг өрнүүлэхдээ өөрийн салбар шинжлэх ухааны асуудлыг ойлгомжтой энгийнээр, ерөнхийгөөс тодорхой руу хандсан байдлаар тайлбарласан бол энэ жил зочин багш, сэнпай нарын илтгэлээр баяжиж, докторын оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа постер илтгэлээр танилцуулан, туршлага солилцох, өөр өөрсдийн салбартаа хэрхэн эх орны хөгжилд хувь нэмэр оруулах тухай болон академик түвшний ажил олголт, чанартай бүтээл хэвлүүлэх, судалгааны төсөл хэрхэн бичих зэрэг олон талын асуудлуудыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ онцлог болно. Форумын хураангуйг нэгтгэн цаашид нийтийн хүртээл болгохыг зорьж байгаа тул хураангуйг боловсруулахдаа үүнийг анхаарна уу

(Форумын зорилгын дэлгэрэнгүйг Doctor Group-ээс харна уу).

Хураангуйд тавигдах шаардлага:
 

  • Докторын дипломын ажил, эрдэм-шинжилгээний өгүүлэл, хурлын илтгэл, төсөлт ажил, эрдмийн өгүүллийн өмнөх шатны ажлын ноорог зэрэг байж болно.

  • Хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөх тул эх сурвалжийг зайлшгүй тэмдэглэхийн сацуу зөвхөн нийтэд нээлттэй болсон материалыг явуулж болно.

Хүлээн авах хугацаа: 2019.09.02 (Даваа) - 2019.11.01 (Баасан)

Хүлээн авах хаяг:       doctorgroup@gmail.com

Илгээх материал:

  1. Илтгэгчийн тухай мэдээлэл
     

    1. Овог нэр

    2. Сурч байгаа сургууль, албан газар / Тэнхим, анги эсвэл албан тушаал

    3. Холбоо барих хаяг: цахим хаяг

    4. Шинжлэх ухааны салбар: (Тухайлбал: Биологийн Шинжлэх Ухаан)

    5. Судалгааны чиглэл: (Анагаах Ухаан/Нийгмийн Эрүүл Мэнд)

    6. Судалгааны хүрээ/ сэдэв: (Олон нийтийн эрүүл мэнд)
       

  2. Хураангуйн агуулга
     

    1. Зорилго

    2. Агуулга

    3. Арга зүй/аргачлал

    4. Үр дүн/ач холбогдол

    5. Дүгнэлт
       

  3. Хураангуйн формат: Товчилсон үг (ТГ) хэрэглэх бол эхний удаад заавал бүтнээр бичиж цаашидТГ-ийг хэрэглэж болно.
     

    1. Үгийн тоо ба фонт: Монгол (200-500 үг), Англи (200-500 үг) / Times New Roman,

    2. Япон (44 үг x 44 мөр) / MS 明朝 фонт

    3. Гарчиг төв голдоо: Үсгийн хэмжээ 14 pt, bold

    4. Гарчигаас нэг мөр авч илтгэгчийн овог нэр, 10 pt, баруун захад

    5. Нэг мөр алгасаад харъяалал, 10 pt, баруун захад

    6. Дараагийн мөрнөөс илтгэгчийн цахим хаяг, 10 pt

    7. Хоёр мөр алгасаад үндсэн агуулга, 12 pt, хоёр талаа барих

    8. Догол мөр 0.5, мөр хоорондын зай 1.0

    9. Цаасны захын хүрээ дөрвөн талдаа 25 мм зай авах

    10. PDF форматаар ирүүлэх
       

  4. Хураангуйн хэл (1 ба 2-ийн аль нэгээр):        
     

    1. Монгол-Англи 

    2. Монгол-Япон

bottom of page