Постер илтгэлийн удирдамж
Эрхэм докторант, судлаач та бүхнийг “Япон дахь Монголын докторант, судлаачдын нэгдсэн II форум”-д судалгаагаа танилцуулж, постер илтгэл тавихыг урьж байна.
ЗОРИЛГО: Япон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад сурч, ажиллаж буй судлаачид, академик боловсрол эзэмшиж буй оюутнуудын судалгааны бүтээлүүдийг хэлэлцүүлж, тэдгээр судлаач, оюутнуудыг холбох гүүр болох, улмаар хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхэд чиглэгдэнэ.
ХАМРАХ ХҮРЭЭ: Бүх салбар шинжлэх ухаан. Шинжлэх ухааны үндсэн салбар (байгал, нийгэм, хүмүүнлэг, анагаах болон технологи) бүрээс бүртгэж, нийт 10 хүнийг бүртгэнэ.
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2019.9.02 (Даваа) - 2019.9.15 (Ням)
Хүлээн авах хаяг: doctorgroup2019@gmail.com
Илгээх материал:
-
Илтгэгчийн тухай мэдээлэл
-
Овог нэр
-
Сурч байгаа сургууль, албан газар / Тэнхим, анги эсвэл албан тушаал
-
Холбоо барих хаяг: цахим хаяг
-
Судалгааны чиглэл:
-
Судалгааны хүрээ, сэдэв (Англи болон Монгол хэлээр)
-
Сонгогдсон илтгэгчид постэр бэлдэх зааврыг илгээх хугацаа: 2019.9.16 - 2019.9.17
Сонгогдсон илтгэгчдийн постэр болон хураангуйг хүлээн авах хугацаа: 2019.9.18 - 2019.10.16