top of page

Форумын тухай
Япон улсад сурч буй докторантууд хоорондоо танилцах, судалгаа шинжилгээний ажлынхаа талаар мэдээлэл солилцох, санаа бодлоо уралдуулах, хамтран судалгаа шинжилгээ санаачлах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хурлын зорилго оршино. Түүнчлэн Facebook группээрээ дамжуулан хэн хаана ямар судалгаа хийж буй талаар мэдээллийн бааз бий болгох, цаашлаад сурсан мэдсэнээ эх орон, дэлхийн нийтийн сайн сайхны төлөө хэрхэн ашиглах вэ? гэдэг талаар хамтдаа бодолцох, үйлдэл хийж, үйл ажиллагаа болгон өргөжүүлэх индэр бүрдүүлэхийг зорьж байна.
