top of page

Япон улсад сурч буй докторантууд хоорондоо танилцах, судалгаа шинжилгээний ажлынхаа талаар мэдээлэл солилцох, санаа бодлоо уралдуулах, харилцан туслах, хамтран судалгаа шинжилгээ санаачлах индэр нь байхаас гадна хэн хаана ямар судалгаа хийж буй талаар мэдээлэлийн бааз бий болгох, цаашлаад сурсан мэдсэнээ эх орон, дэлхийн нийтийн сайн сайхны төлөө хэрхэн "ашиглах" вэ гэдэг талаар хамтдаа бодолцох, үйлдэл хийж, үйл ажиллагаа болгон өргөжүүлэх нэгээхэн үйл хэргийн эхлэл нь болоосой гэж бодоод энэхүү группыг нээсэн болно.

bycourse.png
byarea.png

ФОРУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтад суралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай болж байна. Япон дахь Докторын оюутан, судлаачдын бүлгэмд 2019 оны байдлаар Японы докторын түвшний сургалтад 205 гаран хүн хамрагдан эрүүл мэнд, инженер, технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлээр Японы өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байна. Тиймээс эрдэм шинжилгээний форум зохион байгуулж харилцан мэдлэг туршлагаа солилцон өөрсдийн салбар шинжлэх ухааны хүрээнд хийж буй судалгаа-шинжилгээний ажлын зорилго, явц, үр дүн, ач холбогдлын талаар нийтэд илтгэн танилцуулан харилцан ярилцах боломж олгох нь Монгол-Японы харилцаа төдийгүй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой билээ.

Форумыг илтгэл, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага, мэдээлэл зөвлөгөөний цаг зэрэг олон хэлбэрээр зохион байгуулах ба докторын түвшний судлаачдаас гадна Японд сурч амьдарч буй оюутан залуус нээлттэй оролцох боломжтой юм. Форумд нийт 10-20 судлаач илтгэл хэлэлцүүлэх бөгөөд Хоккайдо, Кансай, Кюүшү, Канто зэрэг Японы өнцөг бүрээс, мөн анагаах, боловсрол, эдийн засаг, геологи, физик, биологи зэрэг төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох юм. Түүнчлэн судлаачдын урилгаар япон, монгол нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид лекц уншин оюутан судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ. Улмаар уг хоёр өдрийн форумын үр дүнд салбар болон улс дамнасан хамтарсан судалгааг санаачлах, туршин хийх боломжийг эрэлхийлж, судлаачдын дараа дараагийн шатны санал санаачлагыг өрнүүлэх эх суурийг тавина. Илтгэлийн хураангуйг Монголын ГХЯ, БСШУЯ, Япон дахь Монголын элчин сайдын яаманд хүргүүлэхийн зэрэгцээ холбогдох байгууллагуудын цахим хуудсанд монгол-япон-англи хэл дээр нэгтгэн байршуулж, монгол болон бусад гадаад орон дахь ижил төстэй сүлжээ холбоодод хүртээмжтэй, нээлттэй болгохыг зорьж байна.

bottom of page