top of page

"Нээлттэй микрофон" Панэл хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгийн сэдвүүд:

  1. Ажлын байрны олдоц ба ажил хайх тухай: Пост доктор болон академик түвшний ажил хайх, хэрхэн материал бүрдүүлэх
     

  2. Судалгааны төсөл бичих тухай: Судалгааны грант авах, төсөл хэрхэн бичих
     

  3. Хамтарсан судалгааны хэсэг: Монголд байгаа судлаачидтай хэрхэн хамтрах вэ, хуулийн хүрээ болон боломжууд

Зочин модератор:

Проф. ЖАВЫН САРАНТУЯА (АШУҮИС)

Био-Анагаахын сургуулийн молекул
биологи-удамзүйн тэнхмийн эрхлэгч

Товч танилцуулга: 

Профессор Ж.Сарантуяа нь 2004 онд Япон улсын Кагошима их сургуульд хүүхдийн эмгэг судлал ба анагаахын молекул биологийн чиглэлээр АУ-ны докторын зэрэг амжилттай хамгаалж, төгсөж ирээд одоог хүртэл АШУИС-д багшилж байна. Тэрээр 2017 оноос АШУҮИС-ийн Био-анагаахын салбарын "Эрдмийн зөвлөл"-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй. 2017 онд Алтан гадас одонгоор шагнуулжээ. 

Профессор Ж.Сарантуяа дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий төслүүдийг гардан хариуцаж байгаагийн нэг нь 140 сая төг санхжүүжилт бүхий ”Молекул биологийн оношилгооны праймер үйлдвэрлэх технологи” судалгааны төсөл болно.

Судалгааны чиглэл, төслүүд

  • Эмнэл зүй, өвчин судлал

  • Эмнэлзүйн микробиологи

  • Анагаахын молекул биологи

  • Анагаахын биотехнологи

  • Анагаахын молекул генетик

Удирдаж хамгаалуулсан эрдмийн ажил

  • АУ-ны доктор 9

  • АУ-ны ба нийгмийн эрүүл мэндийн магистр 30

  • Бакалаврын дипломын ажил  14

Сүүлийн үеийн онцлох бүтээл

Naranzul Ts., Altansukh Ts,. Darmaa B., Sarantuya J., & Nyamdavaa P. Influenza B viruses circulated during last 5 years in Mongolia (2018) PLoS ONE 13(11):e0206987 (Corresponding author)

bottom of page