top of page

"Хиймэл оюун ухаан ба бодит байдал"

ДАМБЫН АРИУНАА (PhD)

 

ЭРИКСОН КОМПАНИ, ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Хураангуй:

Хиймэл оюун ухаан (AI) гэж ярихаас өмнө хамгийн эхний асуулт бол "Оюун ухаан гэж юуг хэлээд байна вэ?". Хамгийн дөхөм хариулт нь "Хүн шиг сэтгэх, хүн шиг байх". 

Хүний оюун ухаант дэвшилтэт үйл ажиллагаа болох мэдээллийг гаднаас хүлээж авах, боловсруулах, суралцах, оновчтой үндэслэлтэй шийдвэр гаргах зэргийг хэрэгжүүлж буй автомат төхөөрөмж буюу програмыг хиймэл оюун ухаан (AI) тай гэх нь байна. Үүнд хэл яриа боловсруулах, дүрс хараа тусгаж боловсруулах, робот техник, логик туслах систем, тоглоомын онол гэх мэт олон жишээ бий. 

Миний хувьд хамгийн түрүүнд санаанд орж ирдэг нь “Матрикс” киноны агент Смит. AI хэлээр бол тэр боломжтой бүх мэдээллийг дээд зэргээр боловсруулж, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дээд зэргээр ажилладаг агент юм. Үүгээр бид агент гэж юу вэ гэж тодорхойлж болох нь. Энэ бол хүлээж авсан мэдээлэл ба түүн дээр үндэслэн үйлдсэн үйлдэлийн функц байх нь F: P → A. 

Өнөөдөр AI нь зөвхөн шинжлэх ухааны судалгаагаар хязгаарлагдахгүй, шинэ санаа шинэ бүтээн байгуулалттай салшгүй хобоотой. Жишээлбэл, Сири гэх мэт гар хөл оролцолгүйгээр гар утсаа ажиллуулах, эсвэл Alexa, OK Google гэх мэт ухаалаг туслах, Facebook гэх мэт нийгмийн сүлжээн дээрх ухаалаг шийдлүүд, онлайн худалдаа наймаа ... 

Эдгээр бүх шинэ бүтээлүүд нь бидний амьдралыг маш хялбар болгож байгаа нь гайхалтай бус уу? Амьдралыг яаж хялбар болгох вэ гэдэг нь эрт дээр үеэс үргэлж хүн төрөлхтний хөшүүрэг болж ирж. Угаалга цэвэрлэгээг хялбаршуулсан угаалгын машин, тоос сорогч; мэдээ мэдээлэл авахад хялбар радио, телевиз; хялбар тээвэрлэхэд зориулагдсан автомашин, онгоц; тооцоолох, мэдээллийг боловсруулах хялбар компьютер, интернет ... 

AI сэдэв рүүгээ буцаж оръё. AI нь олон жилийн туршид явуулсан нөр их хэмжээний судалгаа шинжилгээ болон бүтэцлэгдсэн өгөгдлийн дүн шинжилгээний үр дүн юм. Амьдралыг ямар нэгэн байдлаар хөнгөвчилсөн, тансаг хэлбэрт оруулсан хэрэглээнд та бидний хөрөнгө мөнгө их зарцуулагддаг байх нь. Роботууд, өөрөө явагч машинууд, хүний оронд сэтгэдэг програм гэх мэт дэлхий дэвшлийнхээ оргил руу тэмүүлж байна. 

Гэвч өнөөдөр AI нь зөвхөн хүн шиг бодож сэтгэдэг гэдгээр хязгаарлагдсангүй. Өөрийг нь бүтээсэн хүнээс илүү ухаалаг биетийг бий болгохийн тулд илүү их хүчин чармайлт гарган зорьж байх шиг. AI бидэнд ямар ирээдүй авчирж байгааг хэн мэдэх билээ ...

Товч танилцуулга:

Дамба овогтой Ариунаа нь 1995 онд Техникийн их сургууль (ШУТИС), Холбоо мэдээллийн анги төгссөн. 2000 он хүртэл иргэний нисэхийн хөдөлгөөн удирдлагын албанд холбооны инженерээр ажиллаж байсан. 2000 онд Японы засгийн газрын судлаач оюутны тэтгэлэгт хамрагдан улмаар Токио хотын Денки Цуушин их сургуулийн цахилгаан холбооны их сургуульд суралцахаар ирж улмаар 2003 онд магистр, 2010 онд докторын зэрэг хамгаалсан байна. 2006 оноос хойш IT компаниудад зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 оноос одоо хүртэл Эрикссон компанид төслийн менежер хийн улмаар одоо хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байна.

bottom of page