"ОУ-ын шилжилт хөдөлгөөн, мөнгөн гуйвуулга нь сургууль завсардсан хүүхдийг сургуульд хамрагдахад үзүүлэх нөлөө: Тажикстан улсад хийсэн судалгаа"
ЭНЭРЭЛТ МУРАКАМИ (PhD)
ЖАЙКА СУДАЛГААНЫ ИНСТИТУТ, СУДЛААЧ
Хураангуй:
Энэхүү судалгаа нь олон улсын шилжилт хөдөлгөөн, мөнгөн гуйвуулга хүүхдийн сургуульд хамрагдалтанд үзүүлэх нөлөөллийг Тажикстан улсын нийт өрхийг төлөөлөх чадвартай түүвэр судалгааны тоон мэдээлэлд үндэслэн тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ сургуульд хамрагдалтад шилжилт хөдөлгөөн, мөнгөн гуйвуулгaтай холбоотой нөхцөлдөлт шалтгааныг энгийн корреляцын хамаарлаас ялгахын тулд эндогений нөлөөллийг арилгах switching probit гэдэг моделийг ашигласан болно. Шилжилт хөдөлгөөн, мөнгөн гуйвуулгын нөлөөллийг бусад олон янзын нөлөөнөөс ялгах зорилгоор өрхийг гэр бүлийн гишүүн нь гадагшаа явсан, яваагүй, гадаадаас мөнгөн гуйвуулга авдаг, авдаггүй, эцэг эх нь гадагшаа явсан өрхийн хүүхдүүдэд харьцуулах бүлгүүд үүсгэн судалсан юм. Судалгааны үр дүнд гэр бүлийн гишүүн нь гадагшаа шилжилт хөдөлгөөн хийснээр тухайн өрхийн сургуулийн насны хүүхэд сургуульд хамрагдах магадлал 10 хувиар буурдаг болохыг тодорхойллоо. Гэр бүлийн бусад гишүүдийн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулвал эцэг эх нь гадагшаа гарах нь илүү сөрөг үр дагавар авчирдаг байна. Гадаадаас мөнгөн гуйвуулга авснаар энэ сөрөг нөлөөг зөвхөн 1‒3 хувиар бууруулдаг байна. Энэ нөлөө нь нэн ялангуяа залуу, боловсролын түвшин доогуур өрхийн толгойлогчтой ядуу гэр бүлд хамгийн их нөлөөлдөг байна.
Товч танилцуулга:
Ажлын туршлага
2017 – өнөө хүртэл Жайка судалгааны хүрээлэн, судлаач
2016 – 2017 Азийн хөгжлийн банк, төслийн зөвлөх
2014 – 2015 Төгсөлтийн дараах судлаач, Токиогийн их сургууль
Боловсрол
2011 – 2014 Токиогийн их сургууль, Хөдөө аж ахуй, нөөцийн эдийн засгийн тэнхим, PhD зэрэг
Бүтээлийн жагсаалт
-
International Migration and Remittance Effects on the School Enrollment of Children Staying Behind: Evidence from Tajikistan Enerelt Murakami ADBI Working Paper (969) Jun 2019
-
The Impact of Migration and Remittances on Labor Supply in Tajikistan Enerelt Murakami, Eiji Yamada, Erica Sioson JICA Research Institute Working Paper series (181) Jan 2019 [Refereed]
-
Household Consumption Risk and Coping Strategies in Tajikistan: Evidence from Household Surveys Enerelt Murakami ADBI Working Paper (738) 2017
-
Impact of Trade Liberalization on Growth and Poverty: The Case of Mongolia Enerelt Murakami Journal of Rural Economics Special Issue 2013 49-56 2014 [Refereed]
-
Efficiency and Productivity of the Mongolian Livestock Sector in an Open Economy Enerelt Murakami Economics Bulletin 33(4) 2617-2626 2013 [Refereed]
Судалгааны төсөл
-
The impact of financial literacy on remittance decisions in transnational households: The case of Mongolian migrants in Japan Japan Society for the Promotion of Science (JSPS): Grant-in-Aid for Early-Career Scientist Project Year: 2019 - 2021 Investigator(s): Enerelt Murakami